BCM January Monthly Meeting Recap

BCM
BCM Monthly Meeting Recap


 

BCM JANUARY 2021 MONTHLY MEETING RECAP 

The Business Council of Mongolia’s (BCM) Monthly Meeting was held online on 28 January 2021 using the Zoom platform, with BCM Chairman and CEO of Erdenes Oyu Tolgoi Mr. Ts.Tumentsogt hosting for an audience of around 85 people.

The theme of the first Monthly Meeting of 2021 was “Mongolian economy during the COVID-19 Pandemic: 2021 outlook, government actions, members’ concerns and ways forward.”

2020 was a difficult year for all around the world, and Mongolia was no exception. Mongolia’s economy contracted by 7.3 percent in the first three quarters of 2020, and the budget deficit grew. 
The government headed by U.Khurelsukh also resigned recently, and Khurelsukh’s Chief Cabinet Secretary L.Oyun-Erdene was appointed as the 32nd Prime Minister of Mongolia.

This Monthly Meeting featured speakers who provided us with insight into how various countries have handled the COVID pandemic and the measures taken by the respective governments on the economy.

First up, Mr. Randolph Koppa, Vice Chairman of the BCM and Executive Vice Chairman of Trade and Development Bank, gave us a brief overview of the situation in Sweden. Mr. Koppa had been travelling abroad in March of last year, and has not come back to Mongolia due to the ongoing border closure. 

The Swedish approach featured a partial lockdown, and never really had a complete lockdown. The people have been good as far as social distancing, avoiding large gatherings and inter-generational meetings. Social isolation is helped by the fact that 45 percent of Swedes live alone. 

Sweden is known as a country with high tax rates as well as deep social safety nets, so it is no surprise that its government has undertaken several economic measures to address the COVID downturn. For example, businesses that have had to curtail operations may qualify to receive funding from the government for 70 percent of salaries to laid off workers. They have also offered zero percent interest SME loans, soft loans to support exports, and discounts on social insurance.

Mr. Koppa noted that when it comes to Mongolia, FDI and foreign funding is crucial, and conditions are favorable at the moment as interest rates are low. In addition, new types of jobs, such as in green energy, should be fostered to replace jobs that have been permanently lost.

The second speaker, H.E. Mr. Lkhagvadorj Tumur, Ambassador of Mongolia to Singapore, delved into how Singapore has handled things. Tourism is one of the pillar sectors of Singapore’s economy, taking in about 18 million tourists per year prior to COVID. From China alone, 40 to 50 thousand tourists used to arrive daily. The government has implemented a program to retrain people who have lost work due to COVID, by helping them transition into other sectors. For example, airline workers can transition into the medical or hospitality field.

Singapore’s government has passed a series of economic stimulus packages equivalent to about 12 percent of GDP. The government may provide 25-75 percent of salaries for laid off workers. Principal payments on loans have been postponed, and utilities credits have been given to households. Some of these measures should sound familiar as Mongolia has also taken similar actions. As of the fourth quarter of 2020, the economy contracted about 3.8 percent, but GDP is expected to recover to 4-6 percent growth in 2021.

Our third speaker was Mr. Choo Yonh Shik, Associate Professor at Chung Ang University in Seoul, South Korea. Korea has had three COVID waves, in February, August, and November. The epicenters of the first two waves were relatively clear, but this third wave is worrisome in that it is unclear where its origins are. The government has set up walk-through and drive-through screening and testing facilities, with 180 facilities around the country. 

2020 GDP is forecasted to contract 1.1 percent, and the growth forecast for 2021 is at around 3 percent. A total of USD 67 billion in various supports for society have been approved. The government also announced the “K-New Deal” – featuring major investments in infrastructure, high tech industries, and support for SMEs. The government plans to spend around USD 560 billion from the national budget, with 60 percent being allocated for the first half of 2021. The professor noted that some economists are rather concerned about the mid-to-long term effects of such major capital injections, as it carries the risk of high inflation, as well as sovereign debt risks.

Member of Parliament Mr. T.Dorjkhand was scheduled to be the final speaker, but was called to an urgent matter of parliament at the last minute, and Ms. B.Munkhsoyol spoke in his place. Dorjkhand is the sole MP from the National Labor Party (NLP) in parliament. The NLP has made some recommendations to the government regarding the current situation. The Bank of Mongolia made historic cuts to the policy rate in 2020, as well as ramping up child benefit money to MNT 100,000 per child per month. The child benefit money will be provided until July, at which point it will be reduced to MNT 20,000 per month. The NLP believes such a sudden, steep decrease is not optimal, and that the government should instead gradually lower the amount in phases. Ms. Munksoyol also noted that the NLP welcomes any ideas from the BCM regarding policy directions the government should take.

More information from the Monthly Meeting can be found from the links below:

1. Editor's full notes (English)
2. COVID-19 Singapore Measures (Mongolian) - Ambassador Lkhagvajav Tumur
3. K-Quarantine (English) - Prof. Choo Yonh Shik
 


МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН 2020 ОНЫ 1-Р САРЫН БҮХ ГИШҮҮДИЙН САРЫН УУЛЗАЛТ

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-ийн Бүх гишүүдийн сарын уулзалт нь 2021 оны 1-р сарын 28-ны өдөр онлайнаар зохион байгуулагдсан бөгөөд МБЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга  Ц.Түмэнцогт уг хурлыг удирдаж 85 орчим хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулав.

ТОЙМ

“COVID-19 цар тахлын үеийн Монгол улсын эдийн засаг: 2021 оны төлөв байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, гишүүдийн санаа зовнил ба цаашдын арга зам” сэдвээр зохион байгуулагдав.

2020 он дэлхийн өнцөг булан бүрт хүнд хэцүү жил байсан бөгөөд Монгол улс ч мөн адил байлаа. Монгол улсын эдийн засаг 2020 оны эхний гурван улиралд 7.3 хувиар буурч, төсвийн алдагдал өсөв. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар мөн саяхан огцорч, У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилов.

Энэхүү сар тутмын уулзалтад КОВИД -ийн цар тахлыг бусад улс орнууд хэрхэн шийдвэрлэж, эдийн засгийн талаар тус тусын засгийн газруудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар илтгэгчид мэдээлэл өгч оролцов.

Нэгдүгээрт, МБЗ-ийн дэд дарга, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх дэд дарга ноён Рандолф Коппа бидэнд Швед улсын нөхцөл байдлын талаар товч танилцуулга хийв. Ноён Коппа өнгөрсөн оны 3-р сард гадаадад аялж байсан, хилийн боомт хаалттай байгаа тул Монголд ирэх боломжгүй байгаа юм.

Швед улс нь зөвхөн хэсэгчилсэн хөл хорио тогтоож байсан бөгөөд хэзээ ч бүрэн хөл хорио тогтоож байсангүй. Иргэд олон нийтийн цуглаан, уулзалтаас зайлсхийж хол байцгаав. Швед улсын нийт хүн амын 45 хувь нь ганцаараа амьрдаг бөгөөд энэ нь цар тахлын үед давуу тал болсон. 

Швед улс нь татварын өндөр хувь хэмжээ, нийгмийн хамгааллын сүлжээ өндөртэй улс гэдгээрээ алдартай тул Засгийн газар нь КОВИД -ийн улмаас уналтанд орсон эдийн засгаа сэргээхийн тулд хэд хэдэн эдийн засгийн арга хэмжээ авсан нь гайхах зүйл биш юм. Ажлаас халагдсан ажилчдын цалингийн 70 хувьд төрөөс санхүүжилт авах, ЖДҮ-ийн тэг хувийн хүүтэй зээл, экспортыг дэмжих хөнгөлөлттэй зээл, нийгмийн даатгалд хөнгөлөлт үзүүлэх зэрэг саналуудыг дэвшүүлжээ.

Ноён Коппа хэлэхдээ Монгол улсын тухайд гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадын санхүүжилт маш чухал бөгөөд зээлийн хүү бага байгаа тул нөхцөл байдал таатай байгааг тэмдэглэв. Үүнээс гадна ногоон эрчим хүч гэх мэт шинэ төрлийн ажлын байрыг бий болгох төслүүдийг дэмжиж бүрмөсөн алдагдсан ажлын байруудыг нөхөх хэрэгтэй гэв.

Хоёр дахь илтгэгч болох Монгол Улсаас Сингапур улсад суугаа Элчин сайд ноён Т.Лхагвадорж нь Сингапур улс хөл хорионы үеэр аливаа зүйлийг хэрхэн зохицуулж байсан талаар ярилаа. Аялал жуулчлал нь Сингапурын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг бөгөөд -ээс өмнө жилд 18 сая орчим жуулчин хүлээн авдаг буюу өдөрт 40-50 мянган жуулчин ирдэг байв. Засгийн газраас КОВИД -ийн улмаас ажилгүй болсон хүмүүсийг бусад салбарт шилжихэд нь туслах замаар тэднийг сургалтанд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Жишээлбэл, агаарын тээврийн ажилтнууд эмнэлгийн салбарт шилжих боломжтой болсон.

Сингапурын засгийн газар ДНБ-ийн 12 орчим хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хөшүүргийг багцлан баталжээ. Засгийн газраас ажлаас халагдсан ажилчдын цалингийн 25-75 хувийг олгохоор төлөвлөж байна. Зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулж, айл өрхөд нийтийн үйлчилгээний зээл олгожээ. Монгол улс эдгээрүүдтэй төстэй арга хэмжээ авсан тул танил сонсогдож байж болох юм. 2020 оны 4-р улирлын байдлаар эдийн засаг 3.8 орчим хувиар буурсан боловч ДНБ 2021 онд 4-6 хувийн өсөлттэй тэнцэх төлөвтэй байна.

Гурав дахь илтгэгч нь БНСУ-ын Сөүл хотын Чун Ангийн их сургуулийн дэд профессор ноён Чү Ён Шик байв. Солонгост 2, 8, 11-р сард гурван удаа КОВИД давалгаа болсон бөгөөд эхний хоёр давалгааны үеэр байдал харьцангуй тодорхой байсан боловч гурав дахь давалгааны гарал үүсэл нь тодорхойгүй байгаа нь түгшүүр төрүүлж байна. Засгийн газраас үзлэг туршилтын байгууламжийг байгуулж, улс даяар 180 байгууламжтай болжээ.

2020 онд Солонгос улсын ДНБ-ний хэмжээ 1.1 хувиар буурна гэж таамаглаж байгаа бөгөөд 2021 оны өсөлтийн урьдчилсан тооцоо 3 орчим хувь байна. Иргэдэд халамж үзүүлэхээр нийт 67 тэрбум ам.долларын санхүүжилтийг батлав. Засгийн газар дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрүүд, ЖДҮ-ийг дэмжихэд хөрөнгө оруулалт хийхээр "K-New Deal" хөтөлбөр зарлалаа. Засгийн газар улсын төсвөөс 560 тэрбум орчим доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 60 хувийг 2021 оны эхний хагаст хуваарилжээ. Зарим эдийн засагчид энэ асуудалд нэлээд санаа зовж байгаа талаар тэмдэглэв. 

УИХ-ын гишүүн ноён Т.Доржханд хамгийн сүүлийн илтгэгч байх байсан ч эцсийн мөчид парламентын яаралтай асуудалд дуудагдсан бөгөөд түүний оронд хатагтай Б.Мөнхсоёл үг хэлэв. Т.Доржханд нь Үндэсний Хөдөлмөрийн нам (ҮХН)-аас сонгогдсон УИХ-ийн гишүүн юм. ҮХН-аас нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газарт зарим зөвлөмж хүргүүлжээ. Монголбанк 2020 онд бодлогын хүүг бууруулж, хүүхдийн мөнгийг сар бүр нэг хүүхдэд 100,000 төгрөг болгон нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн. Хүүхдийн мөнгийг 7-р сар хүртэл олгох бөгөөд энэ үед сар бүр 20,000 төгрөг болгон бууруулна. Гэнэтийн огцом бууралт нь тийм ч оновчтой биш тул Засгийн газар мөнгөний хэмжээг үе шаттайгаар бууруулах хэрэгтэй гэж үзэж байна. Хатагтай Б.Мөнхсоёл нь ҮХН нь төрөөс баримтлах бодлогын чиглэлтэй холбоотой МБЗ-өөс гаргасан аливаа санааг талархан хүлээж авч байгааг тэмдэглэв.

МБЗ-ийн 2021 оны 1-р сарын Бүх гишүүдийн уулзалтын талаарх нэмэлт мэдээллийг доорх линкээс харах боломжтой.

1. Редакторын бүрэн тэмдэглэл (Англи хэл дээр)
2. Сингапур улс КОВИД-19 цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ (Монгол хэл дээр) - Элчин сайд Т.Лхагважав 
3. K-Quarantine (Англи хэл дээр) – Профессор Чү Ён Шик 
 

Must Read