Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль

/шинэчилсэн найруулга/

2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

HЭГДҮГЭЭР БҮЛЭГ Ерөнхий зүйл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль1, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь дор дурдсан аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах харилцааг зохицуулна:

3.1.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар;

3.1.2.удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж;

3.1.3.Монгол Улсад орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж, тэдгээрийн төлөөний газар.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“гадаад улсад олсон орлого” гэж албан татвар төлөгчийн гадаад улсад олсон, энэ хуулийн 7.3–т заасан үйл ажиллагаа, хөрөнгө, хөрөнгө борлуулсны орлогыг;

4.1.2.”бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг;

4.1.3.“үл хөдлөх эд хөрөнгө” гэж Иргэний хуулийн3 84.3, 86.2-т заасныг;

4.1.4.“биет бус хөрөнгө” гэж биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийнхөө эзэмшигчид эрх, давуу эрх, онцгой эрх олгож байгаа эдийн бус хөрөнгийг;

4.1.5.“аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани,нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг;

4.1.6.“суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;

4.1.7.гадаад валютын ханшийн зөрүүгийн орлого/алдагдал/гэж гадаад валют худалдах болон гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах зэрэг ажил, гүйлгээнээс үүссэн ханшийн зөрүүний ашиг/алдагдал/-ийг.

5 дугаар зүйл. Албан татвар төлөгч

5.1.Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна.

5.2.Энэ хуулийн 5.1-т заасан албан татвар төлөгчийг Монгол Улсад байнга байрладаг, байрладаггүй албан татвар төлөгч гэж ангилна.

5.3.Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна:

5.3.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж;

5.3.2.удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж.

5.4.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна:

5.4.1.төлөөний газраараа дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж; 1 Татварын ерөнхий хууль-“Төрийн мэдээлэл” 1993 оны ¹1 3 Иргэний хууль-“ Төрийн мэдээлэл” 2002 оны ¹7 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ Нийтлэгдсэн:"Төрийн мэдээлэл" сэтгүүл, 1993 он, Дугаар 1, Хуудас 36-40 дүгээр тал 2

5.4.2.энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсад орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж.

5.5.Энэ хуулийн 5.4.1-т заасан аж ахуйн нэгжийн аж ахуйн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн явуулж байгаа дараахь нэгжийг төлөөний газарт хамааруулна:

5.5.1.салбар/цех, тасаг/;

5.5.2.үйлдвэр;

5.5.3.худалдаа, үйлчилгээний газар;

5.5.4.газрын тос, байгалийн хийн цооног, түүнчлэн ашигт малтмал олборлож буй аливаа уурхай.

...

Дэлгэрэнгүй үзэхийг хүсэж байвал доорх линк дээр дарна уу. Файлыг татаж авахыг хүсэж байвал, хулганыхаа баруун товч дээр дараад хадгалах буюу "Save Link As" сонголт хийнэ үү.

АЖ АХУЙ НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ